Замын-Үүд Эрээний чингэлэг тээвэрлэлтийг эхлүүлэхгүй гэжээ

Замын-Үүд Эрээний боомтод ажиллах төрийн албан хаагчид болон Монгол руу чингэлэг тээвэрлэх жолооч нарыг Хятадын талд тусгаарлах бэлтгэл хангаж байна. Нийт 178 хүнийг тусгаарлах асуудлыг шийдэхэд жаахан хугацаа хэрэгтэй гэж Хятадын талаас мэдэгдсэн.

Эрээн хотод гацсан Монголд орж ирэх 170 гаруй тээврийн хэрэгслийг татах ажлыг хамтарч зохицуулж, чингэлэг тээвэрлэлтийг эхлүүлэхээр тохиролцсон боловч өнгөрсөн амралтын өдрүүдэд Шилийн гол аймгаас ирсэн ажлын хэсэг "бэлтгэл дутуу" гэж дүгнэж, Хятадууд хэлснээсээ буцжээ.

Эрээн хотын захиргаанаас тун ойрын хугацаанд боомтын үйл ажиллагааг сэргээнэ гэсэн хариу өгөв. Чингэлгээр бараа татах ачаа тээврийг эхлүүлэх тодорхой хугацаа хэлэхийг Хятадын талд байнга хүсэлт тавьж байгаа боловч одоогоор нааштай хариу аваагүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dmaojn

oral lipitor 40mg <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg canada</a> buy lipitor 40mg generic