Улаанбаатарт өдөртөө 7-9 градус хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, жавартай хүйтэн байна.

2021 оны 12 сарын 19-ний 20 цагаас 12 сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Онон, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Туул голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 14-19 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй . Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Vermem

order atorvastatin 20mg pills <a href="https://lipiws.top/">lipitor online</a> lipitor for sale