Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 240 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын дөрөв нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 169 нь Улаанбаатар хотод, 67 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас хоёр хүн нас барсан байна. Ингэснээрээ нас барсан тохиолдол 1974 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,172 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,918 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх