УИХ-ын гишүүн, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүү Б.Чулуудайгийнхаа компанид давуу байдал олгосон хэрэгт буруутгаж, дөрвөн жилийн хорих ял оноосон.
Тэгвэл Өмгөөлөгч А.Пүрэвдулам Э.Бат-Үүлийг эргэж очжээ.
Тэрбээр “Э.Бат-Үүл баатартай уулзав. Монголын ардчиллын ноён нуруу улам батжиж, улам чангарч улам зориг оржээ. Ардчилал, эрх, эрх чөлөөний бэлгэдэл тэмцэгч хүний мөн чанар ийм л байдаг гэлтэй. Үнэн цаг хугацааны явцад улам тодрох нь гарцаагүй. Түүнийг хорих ангид ирэх мөчид хоригдож буй хүмүүс нэгэн зэрэг Хонхны дууг дуулж хүндэтгэл үзүүлжээ” хэмээсэн байв.
Сэтгэгдэл үлдээх