Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 328 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 125 нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 119 нь Улаанбаатар хотод,84 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас гурав хүн нас барсан байна. Ингэснээрээ нас барсан тохиолдол 1977 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,207 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,903 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх