УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан айл, өрхийн цахилгааны төлбөрийг үргэлжүүлэх даах саналыг Засгийн газарт өргөн барьсан талаар танилцууллаа.
Тэрбээр "Орон сууцны айл өрхийн 250кВт хүртэл, гэр хорооллын 350кВт хүртэл цахилгааны үнийг төрөөс даах асуудлыг Засгийн газар дээр ярьж, шийдвэрлэхээр явж байгаа" гэж хариулээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хуралдаанаар батлагдвал 2022 оны долдугаар сар хүртэл айл, өрхийн цахилгааны төлбөрий төрөөс үргэлжлүүлэн даана, санхүүжилтийг "Эрдэнэт" үйлдвэр гаргах юм байна.
Харин усны төлбөр болон ААН-үүдэд үзүүлж буй хэрэглээний төлбөрийн хөнгөлөлтийг сунгах санал одоогоор яригдаагүй байна.
Сэтгэгдэл үлдээх