Ууланд төөрсөн хоёр иргэний амийг аварчээ

Улаанбаатар хотын хоёр иргэн загасчлахаар Булган аймгийн Тэшиг сумыг зорьсон байна.

Улмаар иргэд согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо муудалцан салж явснаар төөрчээ. Өвлийн хүйтэнд хоёр хоногийн турш төөрсөн иргэдийг 12 дугаар сарын 19-ний өдрийн 22.00 цагийн орчимд ахлах ахлагч Б.Буянтогтох ахлагчтай, ахлагч З.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа илрүүлэн, амь насыг нь аварсан байна.

Төөрсөн иргэд, “Бид өөрсдийн санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдах дөхлөө. Хилчдийн алба үйл ажиллагааны талаар ямар ч ойлголт байгаагүй. Хилийн манаатай таарч амь аврагдсандаа үгээр хэлэмгүй их баярласан.

Хилийн манааны бүрэлдэхүүн энэ хүйтэнд өдөр шөнө харгалзахгүй хилээ хамгаалж явдаг юм байна. Хилчидтэй таарч морин дээр нь сундлаад явж байхдаа сэтгэл амарч хилчдэдээ үгээр илэрхийлэхийн аргагүй баярласан. Залуустаа хандаж хэлэхэд эх орны хил хязгаарыг сахин хамгаалж байгаа хилчдийн ажил мэргэжлийг ойлгож бас хайрлаж хүндэлж яваарай. Өөрсдийн болгоомжгүй байдлаас болж та бүхний ажилд чирэгдэл учруулсандаа хүлцэл өчье” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ehahav

buy lipitor tablets <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg pills</a> purchase lipitor pills