Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 83 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын зургаа нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 57 нь Улаанбаатар хотод, 20 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй нэг хүн нас барсан байна. Ингэснээрээ нас барсан тохиолдол 1982 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,941 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,447 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх