Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 272 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын найм нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 209 нь Улаанбаатар хотод, 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй нэг хүн нас барсан байна. Ингэснээрээ нас барсан тохиолдол 1986 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,824 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,123 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх