Дархан аймгийн онцгой комиссын энэ оны эхний хуралдаан боллоо

Аймгийн Онцгой комиссын 2022 оны эхний хуралдаан өнөөдөр /2021.01.03/ 11:00 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болж холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өгөв.

- Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын гадна ариун цэврийн өрөөг дулааны улиралд булж, устгах,

- Хувийн бизнес болон гадаад улс руу явахаар коронавируст халдварын ПГУ шинжилгээ өгч байгаа иргэдээс төлбөртэй шинжилгээ авах талаар судлан танилцуулах,

- Түлш, эрчим хүчний байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг шалгаж, танилцуулах,

- Эмчлэн тусгаарлах байраар ашиглагдаж байсан Оюу толгойн оюутны дотуур байрны урсгал засварын зардал болон гамшгийн үед ашиглах цахилгаан үүсгүүрт шаардлагатай зардлын нөхцөл байдалтай биечлэн танилцах,

- Уурын зуух болон эрчим хүчний байгууллага, бусад төрийн байгууллагуудад энэ 7 хоногт хяналт шалгалт зохион байгуулах,

- Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлэх,

- Коронавируст халдвараас бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, ажиллагсдын харилцаа хандлагад анхаарч ажиллах,

- Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын постыг 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал зохион ажиллуулах,

- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед зөрчил гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалсан 2 аж ахуйн нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг сэргээх,

- Шуурхай штабын хэсэгчилсэн хуралдааныг Даваа гараг бүр зохион байгуулж, шаардлагатай үед аймгийн Онцгой комиссын хуралдуулж байх,

- 2022 оны 04 дүгээр сард эхлэх мал, амьтны шүлхий өвчний эсрэг дархлаажуулалтын ажлын бэлтгэл ажил, вакцин татан авах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авах

- Гэр оронгүй иргэдэд хяналт тавьж ажиллахыг тус тус даалгалаа.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pazsmf

buy lipitor 80mg <a href="https://lipiws.top/">atorvastatin buy online</a> atorvastatin cost