Хоногт коронавирусийн халдвараар дотоодод 488, зөөвөрлөгдөж ирсэн 28 тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 488 хүн коронавирусийн халдвар авчээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 28 нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 360 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй хоёр хүн нас барсан байна. Ингэснээрээ нас барсан тохиолдол 1989 боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,179 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,457 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Jnitfm

order atorvastatin 80mg pills <a href="https://lipiws.top/">order lipitor 40mg for sale</a> order atorvastatin 20mg pills