Дарханы замын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүргийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцыг сонсож танилцсан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өглөө. Тэрбээр "Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад өглөө. Мөн Засгийн газрын гишүүдээс бүрдсэн шинэ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална" гэв. 

Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин авто замыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ авто зам барьж байгаа юм. Нийт 204.11 км авто замыг таван багц болгон хувааж өөр өөр компаниуд тендерт шалгарсан. Одоогийн байдлаар 1, 3, 5 дугаар багцад эхний хоёр эгнээ зам тавих ажил дуусах шатандаа орсон бол 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км авто замын барилгын ажил хийгдээгүй аж. 

 
#ШУУД

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. - Вакцины 4 дэх тунг сайн дурын үндсэн дээр хийнэ. - Бэлэн байдлын журмыг шинэчиллээ. - Тендер шалгаруулалтыг нээлттэй, шуурхай болгоно.

Posted by Монгол Улсын Засгийн газар on Tuesday, January 4, 2022

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pvwhpn

purchase lipitor sale <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin online</a> atorvastatin online