Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Халдварын эрсдэлээс сэргийлж дөрөв дэх тунд иргэдийг сайн дурын үндсэн дээр хамрагдахыг уриалж, вакциныг хийж эхлэхээр боллоо. Түүнчлэн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагч нарт дөрөв дэх тунг хийхээр Засгийн газраас шйидвэрлэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд: "Вакцины 3 дахь тунд зорилтот бүлгийн 48.2 хувь нь хамрагдаад байна. Гурав дахь тунг хийлгэсний дараах судалгааны урьдчилсан дүнгээр 2-3 сарын дараагаас титрийн хэмжээ буурч байгаа үзүүлэлт гарсан. Хоёр тун Астразеника, нэг тун Файзер хийлгэсэн хүний титр 4.5 сарын дараа 60 хувьд хүрсэн байна. Эхний сард 500-д хүрсэн байсан. Сар сараар буурсаар 50 дээр очсон. Тиймээс дөрөв дэх тунг сайн дурын үндсэн дээр хийх шийдвэр гаргахаар тушаалын төслийг бэлдэж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх