М.Ганбаатар: Хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт урд шөнө гал гарчээ. Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар "Таван толгой түлш ХХК-ийн Нэгдүгээр үйлдвэрийн нэг шугамын хатаах шугамд 04:00 цагийн орчимд ассан галыг Онцгой байдлын газрын алба хаагчид 06:30 цагт унтраасан. Нэгдүгээр үйлдвэр нь дөрвөн шугамтай, гал гарсан нэг шугам өнөөдрөөс ажиллагаагүй болж байна. Гэхдээ шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явж байгаа.

Үйлдвэрт гал гарах маш өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс гурван машин, 25 бие бүрэлдэхүүнтэй галын анги ажилладаг. Тус анги нь урд шөнө гал гарахад галыг нэмэлт хүч иртэл тухайн хэсэгт нь барьж тоноглол руу гал алдалгүйгээр унтрааж чадлаа. Гал гарсан шугамд үзлэг хийж дууссаны дараа буюу 14-20 хоногийн дотор нөхөн сэргээх боломжтой. Гал гарсан шалтгааныг холбогдох албаныхан тогтоохоор ажиллаж байгаа. Хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй" гэж мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dcvqhp

order lipitor 80mg without prescription <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg generic</a> atorvastatin 40mg oral