Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 570 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 19 нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 339 нь Улаанбаатар хотод, 212 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй хоёр хүн нас барсан байна. Ингэснээрээ нас барсан тохиолдол 1994 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,843 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,352 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх