Яруу найрагч, зохиолч Пүрэвхүүгийн Батхуяг 2022 оны нэгдүгээр сарын 7-нд хүнд өвчний улмаас зуурдаар нас нөгчиж, утга зохиолын салбарт хүнд гарз учирлаа.
Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд Дорно дахины утга зохиолын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн магистратур, 2004 онд МУБИС-ийн аспирантур төгссөн, яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, уран зохиолын судлал шүүмжийн төрлөөр нийт 30 гаруй бүтээл туурвисан авьяаслаг нэгэн байсан юм.
2004 онд "Алтан өд", 2007 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн. Утга зохиолын "Хүрээ ахан дүүс" бүлгэмд хамаарч байв.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл үлдээх