Монгол улсад "омикрон" хувилбарын 12 тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр "Манай улсад коронавирусийн Омикрон хувилбар зөөвөрлөгдөн батлагдсан" гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан хэллээ.

Тэрбээр “Хувилбарын тандалтын мэдээллээр, ХӨСҮТ болон ДЭМБ нь Австралийн сангийн дэмжлэгтэйгээр вирусийн бүрэн геномын дараалал тогтоох технологийг 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн нутагшуулсан. Хувилбарын тандалтын шинжилгээг бид PCR, NJS шинжилгээгээр хийдэг.

Эдгээр тандалтаар альфа болон дельта, S генийн алдагдлыг тодорхойлдог.

ДЭМБ-аас Омикрон хувилбарын сэжигтэй болон магадлалтай, батлагдсан тохиолдол гэж ангилж байгаа.

Сэжигтэй гэдэг нь ойрын хавьтлууд магадлалтай гэдэг нь РCR-ын шинжилгээгээр S генийн алдагдалтай сорьцыг хийдэг.

Тэгвэл вирусийн геномыг тогтоох шинжилгээгээр нийт 12 сорьцод Омикрон хувилбар батлагдлаа. Тус сорьцууд Энхийг сахиулагчдаас 10 сорьц, Истанбул - Улаанбаатарын нислэгээс 1, Бангкок-Улаанбаатарын нислэгээс нэг илэрсэн" гэв.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 773 хүн коронавирусийн халдвар авчээ.Шинээр илэрсэн тохиолдлуудын 33 нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 597 нь Улаанбаатар хотод, 143 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй нэг хүн нас барсан байна. Ингэснээрээ нас барсан тохиолдол 1995 боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,843 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 5,352 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж. 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rdpuga

order lipitor 40mg pills <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg for sale</a> atorvastatin pill