Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 19, II тунд 26, III тунд 625, IV тунд 681 нийт 1351 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.0 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, III тунгийн хамралт 48.6 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 0.25 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3000 (25.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68372 (76.9 хувь), 16-17 насны 26947 (79.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх