Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 649 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 10 нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 465 нь Улаанбаатар хотод, 174 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй хоёр хүн нас барсан байна. Ингэснээрээ нас барсан тохиолдол 2001 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,090 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,510 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх