Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1818 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 26 нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 1227 нь Улаанбаатар хотод, 565 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй хоёр хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2003 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,781 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14,354 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх