Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэх шаардлага хүргүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг бол нийгмийн нэг хэсэг байсаар ирсэн. Байх ч болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалдаг байгуулагууд байдаг. Олон улсын НҮБ-т ч гэсэн Монгол улс нэгдэг орсон байдаг. Бид нар хүнд хэлбэрийн өвчтэй тархины саа, саажилттай хүүхдүүдийн эцэг эхчүүд байна. Өнөөдөр манай хүүхдүүдийн Монгол улсад амьд явах, эсэн мэнд аюулгүй орчинд амьдрах эрхүүд хязгаарлагдаж байна гэж бид нар үзэж байна. Үзэж байгаа учраас энд цугларсан.
Маш олон эрхийн асуудлыг хөндөж тавьж байгаа. Гэхдээ өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудал маш их байгаа. Эрүүл мэнд, боловсролын асуудал, хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудалууд. Өнөөдрийн энд акцент өгч орж ирсэн газар бол нийгмийн халамж, үйлчилгээний тэтгэмж хангалтгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авч байгаа тэтгэмж 188 мянга төгрөгөөр, хүнд хэлбэрийн уналт таталттай байнгын цетрвац уналттай гуурсаар хооллодог ийм хүүхдүүд амьдрах уу гэдгийг асууя.
ХНХЯ-ын ажлын хэсэг дээр бид нар өөрсдөө төлөөлөөд орсон байгаа. Гэхдээ өөрчлөлт, ахилт дэвшил гарсан шийдэл гарсан уу? Та нар мэдэж байгаа юм уу? Гараагүй байна.
Ийм учраас бид өнөөдөр бат зосно. Өнөөдөр засгийн газар хуралдаж, энэ асуудлыг авч хэлэлцэх байх гэж бодож байна. Засгийн газар нааштай шийдэлд хүрэхгүй бол бид нар дараа дараагийн алхамуудыг хийнэ. Хүүхдүүдээ аваад гудамнд гарна. Олон улсын байгуулагат бид нар мэдээллэнэ. Энэд хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна. 188 мянган төгрөг бол хүнд хэлбэрийн ХБ хүүхдэд эм, тариандаа ч хүрэхгүй байгаа энэ асуудлыг та нар яагаад ойлгохгүй байгаа юм бэ? Бид нарыг хүний тооноос хасч байгаа бол тэрийгээ илэрхийл гэв.
Сэтгэгдэл үлдээх