Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 40, III тунд 782, IV тунд 1004, нийт 1848 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 50.5 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 2.9 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3024 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.451 (77.0 хувь), 16-17 насны 26.991 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Сэтгэгдэл үлдээх