Өнгөрсөн амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 15, 16-нд Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ.
Тодруулбал, нэгдүгээр сарын 15-нд 40 тээврийн хэрэгслээр 59 чингэлэг бүхий 963.4 тонн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна.
Харин нэгдүгээр сарын 16-нд 41 тээврийн хэрэгслээр 57 чингэлэг, 923 тонн ачаа орж иржээ. Импортын барааны гаалийн бүрдүүлэлт 09:00-24:00 цагт хийгдэж байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх