Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,673 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,083 нь Улаанбаатар хотод, 590 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй нэг хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,013 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 33,670 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх