Минжийн заставт коронавирусийн халдвар авсан хүмүүсийг Улаанбаатар хот руу авчирсан гэв

Минжийн заставт коронавирусийн халдвар гарсан талаар Хил хамгаалах газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг, хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 7-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүний хамт Минжийн заставт ажилласан. Бүлгийн бүрэлдэхүүн хилийн застав явахаас өмнө PCR-ын шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан байна.

Дээрх бүлгийг ажиллаад ирсний дараа буюу энэ сарын 9-ний өдөр тус застав руу хүнс, материалын хангалт хүргэх, ээлж солилцох бүлэг явсан.Тус бүлгийн бүрэлдэхүүнд байсан жолооч, ахлах ахлагч Б-гээс энэ сарын 13-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрснийг хилийн заставаас мэдэгдсэн. Дуудлагын дагуу очиход уг ахлагчаас гадна хилийн заставт ажиллаж амьдарч байсан хоёр том хүн, нэг хүүхэд халдвар авсан байсныг шинжилгээгээр тогтоож, Улаанбаатар хот руу татан авсан. Халдвар авсан тус иргэдийн биеийн байдал хөнгөн зэрэгтэй байгаа тул гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Хилийн заставт үлдсэн алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслээр бүрэн хангаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Masjhk

buy lipitor generic <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg without prescription</a> lipitor order