УОК-ын Шуурхай ажлын хэсгийн цахим хуралдааны үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр ХӨСҮТ-ийн зүгээс омикроны халдварын тархалтыг хумихын тулд
- ЕБС, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлэх, эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах, буюу эсхүл цахимаар хичээллүүлэх,
- Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, цахимаар золгох уриалгыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн бүх сувгаар иргэдэд идэвхтэй түгээх,
- Ажлын байрны нягтралыг бууруулах, нийтийг хамарсан арга хэмжээг цуцлах,
- Үйлчилгээний байгууллагуудыг үйл ажиллагаандаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөж ажиллах зэрэг саналыг Ажлын хэсэгт танилцууллаа.
Сэтгэгдэл үлдээх