Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 3,119 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 1,725 нь Улаанбаатар хотод, 1394 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй гурван хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,019 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,748 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 47,172 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх