Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан өөрийн бие даасан “Жавхлан” тоглолтоо энэ сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэж 24-нд хийхээр болжээ.
Тэрээр "Эрдэмтдийн баг 7-10 хоногтоо өвчний дэгдэлт буурах горьдлоготой байна гэсний дагуу ийнхүү долоо хоногоор хойшлууллаа. 17-ны тасалбартай хүмүүс 24-нд санаа зоволтгүй тухайн тасалбараараа яг л суудалдаа сууна шүү! Аюул хэлж ирдэггүй хийсч ирдэг. Та нартаа хайртай учраас, эрдэнэт хүний алтан амь чухал учраас ийм шийдвэрт хүрлээ. Зөв үү! Манайхаан. Та бүхэн маань сайхан уужуу ухаанаар хүлээж аваарай" гэж цахим хуудасдаа нийтэлжээ.
Сэтгэгдэл үлдээх