Узбекстан улсын Ташкент хотноо 2022 оны нэгдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулсан Ази тивийн залуучуудын /U22/ аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксчид 2 алтан медаль, 2 мөнгөн медаль, 8 хүрэл медаль, нийт 12 медаль хүртсэн өндөр амжилт гаргалаа.
Тодруулбал,
Мөнгөнцэцэгийн Энхжаргал /Эмэгтэй 54 кг/, Ганзоригийн Бадмаараг /эмэгтэй 60 кг/ алтан медаль, ОУХМ Монхорын Намуун /эмэгтэй 57 кг/, Мягмарсүрэнгийн Цэцэгдарь /эмэгтэй 63 кг/ мөнгөн медаль, хүрэл медалийн эздээр Бейсенбейн Жанаргуль эмэгтэй /48 кг/, Алтанбекын Хулан /эмэгтэй 50 кг/ , Хишигцэцэгийн Азбаяр /эрэгтэй 51 кг, Доржнямбуугийн Ганболд /54 кг/, Баярхүүгийн Буяндалай 60 кг, Бямбацогтын Төгөлдөр /63.5 кг/, Асхар Жандос /67 кг/, Батбаярын Гантулга /75 кг/ нар тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл үлдээх