Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,192 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 593 нь Улаанбаатар хотод, 599 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй гурван хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,062 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,451 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,895 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх