“Бээжин-2022” өвлийн олимпын наадмын цанын эрэгтэйчүүдийн спринт уралдаанд Монголын цаначин Б.Ачбадрах 88 тамирчнаас 77 дугаар байрт орлоо. Тэрбээр 83 дугаар гараанаас гарч уралдсан бөгөөд 1:28.4 минутын амжилтаар замаа дуусгажээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ зайд Францын цаначин Лукас Чанават тэргүүлсэн бөгөөд Б.Ачбадрах тэргүүлэгчээс 26.57 секундын дараа барианд оржээ.
Сэтгэгдэл үлдээх