Оросын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Камила Валиева допинг хэрэглэсэн гэж үзсэн гэв. Түүнээс триметазидин хэмээх зүрхний үйл ажиллагааг дэмждэг хориотой бодис илэрчээ. Энэхүү эмийг хоолойн гүйлсэн булчирхайн үрэвсэлд мөн хэрэглэдэг аж. Оросын олимпийн хороо болон олон улсын олимпийн хороо одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд ОХУ-ын уран гулгалтын холбооны хэвлэлийн төлөөлөгч Ольга Ермолина ТАСС агентлагт өчигдөр/2022.02.09/ өгсөн тайлбартаа “Бид албан ёсны мэдээлэл хүлээж байна. Маргааш гэхэд ирчих байх” гэлээ.
ITA буюу Олон улсын шинжилгээний агентлаг одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй. Камила Валиева аврах ганц шалтгаан нь тэр 16 нас хүрээгүй. Тэгэхээр дүрмийнхээ дагуу түүнийг допингийн эсрэг зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй. Уран гулгалтын хосын төрлөөр олимпийн аварга болж байсан Оросын Татьяна Волосожар өөрийн цахим хуудаснаа “#Iwillneverbelieve” буюу “Би хэзээ ч итгэхгүй” давалгааг үүсгээд байна.
Сэтгэгдэл үлдээх