Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,230 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 602 нь Улаанбаатар хотод, 628 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй гурван хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,065 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 5,800 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21,606 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх