АИ-92 авто бензин литр тутамд 2285-2290 төгрөг боллоо

Шатахуун импортлогч компаниуд авто бензиний үнээ дахин нэмж, АИ-92 авто бензин литр тутамд 2285-2290 төгрөгийн үнэтэй боллоо.

Шатахуун импортлогчид өнгөрсөн сард АИ92 шатахууны үнийг литр тутамд 20, АИ95-ын үнийг 50 төгрөгөөр нэмсэн. АИ92 нэг литр нь 2240 төгрөг болсон.  

Импортлогч аж ахуйн нэгжүүд үнээ нэмэхгүй бол шатахууны хомстол үүсэх эрсдэлтэйг анхааруулсаар ирсэн юм.