Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,297 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 687 нь Улаанбаатар хотод, 610 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь уг халдварын улмаас архаг, хууч өвчтэй хоёр хүн эндлээ. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,067 боллоо.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,219 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 22,303 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Хон
Сэтгэгдэл үлдээх