Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 255 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 127 нь Улаанбаатар хотод, 128 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Архаг, хууч өвчтэй дөрвөн хүн нас барлаа. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,099 болов.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,235 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,021 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх