Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 323 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 169 нь Улаанбаатар хотод, 154 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Архаг, хууч өвчтэй нэг хүн нас барлаа. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,100 болов.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,104 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6,602 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх