Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 232 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 95 нь Улаанбаатар хотод, 137 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Архаг, хууч өвчтэй нэг хүн нас барлаа. Ингэснээрээ нийт нас баралтын тоо 2,101 болов.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,935 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6,262 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх