Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 219 хүн коронавирусийн халдвар авчээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 137 нь Улаанбаатар хотод, 82 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Нийт нас баралтын тоо 2,105 байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 1,005 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,996 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх