Японы Осака хотноо 17 дахь удаагийн Олон Улсын Азийн кино наадам энэ сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг фестивальд 954 кино ирсэн бөгөөд найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино “Гран при” цомын төлөө өрсөлдөх 15 киноны нэгээр сонгогдон хоёр удаа дэлгэцнээ гарсан юм. Найруулагч Ж.Сэнгэдорж 2010 онд Нарагийн Олон Улсын Кино наадамд “Хүчилтөрөгч” киногоороо оролцож байсан билээ. Кино наадмын шилдгүүдийг тодруулах үеэр "Худалдагч охин" киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Баярцэцэг эмэгтэй шилдэг гол дүрийн шагналыг хүртжээ.
Осакагийн кино наадамд өмнө нь Монголыг төлөөлөн 2012 онд найруулагч Б.Баатарын “Татар ажиллагаа” кино тусгай ангилалд шалгарч байсан бол 2016 онд найруулагч Б.Үйзэнмаа “Над руу битгий ингэж хар” киногоороо шилдэг залуу уран бүтээлчийн шагналыг хүртэж байсан юм. Харин өнгөрсөн жил Б.Үйзэнмаагийн “Хар сүү” кино болон мөн залуу найруулагч П.Золжаргалын богино хэмжээний “Нүцгэн гэрэл” кино онцлох киноны ангилалд тус тус шалгарч үзэгчдийн хүртээл болсон билээ.Осакагийн кино наадамд өмнө нь Монголыг төлөөлөн 2012 онд найруулагч Б.Баатарын “Татар ажиллагаа” кино тусгай ангилалд шалгарч байсан бол 2016 онд найруулагч Б.Үйзэнмаа “Над руу битгий ингэж хар” киногоороо шилдэг залуу уран бүтээлчийн шагналыг хүртэж байсан юм. Харин өнгөрсөн жил Б.Үйзэнмаагийн “Хар сүү” кино болон мөн залуу найруулагч П.Золжаргалын богино хэмжээний “Нүцгэн гэрэл” кино онцлох киноны ангилалд тус тус шалгарч үзэгчдийн хүртээл болсон билээ.