Сурагчид ирэх долоо хоног хичээллээд амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх долоо хоногт хичээллээд дөрөвдүгээр сарын 4-ний даваа гарагаас эхлэн амарна. Сургуулиуд дөрөвдүгээр сарын 1-ний баасан гарагт хичээллээд долоо хоног амарч, 11-ний даваа гарагт III улирлын хичээл эхэлнэ.
 
2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиуд гурван улиралд шилжсэн учир сурагчид зуны амралт хүртэл хичээллэх юм.