КОВИД-19-өөр халдварласан тохиолдолд илрэх шинж тэмдгүүдийг нэмжээ

 Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлагаас гаргасан шинэчилсэн зааварт КОВИД-19-ийн шинж тэмдгүүдэд хоолой өвдөх, булчин өвдөх, суулгах зэрэг есөн шинж тэмдгийг нэмсэн байна. Гэсэн хэдий ч шинэ шинж тэмдгүүдийн ихэнх нь ханиад, томууны шинж тэмдгүүдтэй "маш төстэй" болохыг ДЭМБ-аас анхааруулж байгаа юм.

КОВИД-19-ийн халдварын анхны шинж тэмдгүүд нь:

-халуурах

- тасралтгүй ханиалгах

-үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах байв. Гэхдээ энэ гурван шинж тэмдэг нь мөсөн уулын зөвхөн орой төдий байсан гэдгийг судлаачид хэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусад улс орнууд АНУ-аас гаргасан шинж тэмдгийн жагсаалтыг хэсэг хугацаанд хэрэглэж ирсэн. Гэсэн хэдий ч дэлхий улс орнуудад КОВИД-ыг яг ямар шинж тэмдгийг таньж, хэнийг шинжилгээнд хамруулах талаар маргаан дэгдээд байгаа юм. Халууралт, ханиалгах, үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдах зэрэг нь коронавирусээр халдварласан хүмүүсийн олонход илэрч байсан ч сүүлийн үед өөр шинж тэмдэг илрэх тохиолдол өссөөр байгаа юм.

Шинж тэмдгүүдийн жагсаалтад нэмэгдсэн есөн онцлох шинж

-Амьсгал давчдах

-Ядрах

-Бие өвдөх

-Толгой өвдөх

-Хоолой өвдөх

-Хамар битүүрэх эсвэл нус гоожих

-хоолны дуршилгүй болох

-Суулгах

Лондоны Кингс коллежийн профессор Тим Спектор “Хүмүүст илэрч буй шинж тэмдэгтэй холбоотойгоор вирусээр халдварласан үеийн шинж тэмдгийг нэмэхээс өөр аргагүй байна” хэмээжээ.