Коронавируст халдварын 87 тохиолдол батлагджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 87 тохиолдол батлагдаж, үүнээс Улаанбаатар хотод 51, орон нутагт 36 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Орон нутгаас хамгийн их буюу 36 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 19 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 181 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд өвчтөн байхгүй бол биеийн байдал нь хөнгөн 13, хүндэвтэр 116, хүнд оноштой 52 хүн байгаа аж.

Түүнчлэн гэрийн хяналтад 691 хүн байна. Тус хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна.