УЛС ТӨРЧДИЙН АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛЖ, ЗЭВСЭГТ ХАЛДЛАГА ХИЙХЭЭР БЭЛТГЭЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ СААТУУЛЖЭЭ

ТЕГ-аас өмгөөлөгч Б.Баасанцогт болон зэвсэгт халдлага хийх гэж байсан этгээдүүдийг саатуулсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Улмаар нэр бүхий 5 этгээд улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авах, нэр бүхий улс төрчдийг хөнөөхөөр төлөвлөж,  байлдааны зориулалттай галт зэвсгүүдийг хадгалж байсан нь эд мөрийн баримтаар нотлогдсон байна. 

Эд мөрийн баримтаар хураагдсан галт зэвсгүүд дунд өмгөөлөгч Б.Баасанцогтын нэр дээр байдаг галт зэвсэг байсан тул мөн  Б.Баасанцогтыг өчигдөр саатуулжээ.