Монголын Хөрөнгийн биржид энгийн арилжаагаар 36 ХК-ийн 617,330 ширхэг хувьцааг 621.6 сая төгрөгөөр арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Атар-Өргөө" (ATR+10.93%), "Гурил тэжээл Булган" (GTJ+10.70%) болон "Монгол Базальт" (MBW+8.12%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өсөв. Харин "Ариг гал" ХК (EER -13.33%), "Бэрх Уул" ХК (BEU -11.92%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -10.52%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,919 ширхэг нэгж эрхийг 2.9 сая төгрөгөөр арилжсан бол хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаасыг 2 сая төгрөгөөр тус тус арилжлаа. ТOП-20 индекс -0.39 хувиар буурч, 38,144.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,356,519,012,926 төгрөг боллоо.