Монгол Улсын Засгийн газрын тогтоол, шийдвэрийн дагуу энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар эхлэхээр болсон. Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Ховд аймагт ажиллаж тус аймгийн Эрүүл мэндийн дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус дэмжих төвд 1.3 тэрбум төгрөгийн урьдчилан сэргийлэх үзлэгт шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд шаардлагатай засварыг хийж байгаа юм. Үүний дараа Эрүүл мэндийн сайд тус аймгийн төрөх эмнэлэгг, Зооноз Өвчин Судлалын Төвийн үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг шийдэх талаар ярилцлаа. Үүний дараа Эрүүл Мэндийн сайд Ховд аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга өөрийн аймгийн эрүүл мэндийн нөхцөл ба орон нутагт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, тооцооллын талаар энэ үеэр танилцуулав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын төлөөлөлд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа.
Сэтгэгдэл үлдээх