"Warner Bros"-ын удирдлагууд "Aquaman 2" төслөөс Амбер Хөрдийг гаргах хүсэлтэй байгаа ажээ. Амбер тэдэнтэй багагүй тэмцэл өрнүүлж, гэрээний нөхцөл, хууль ярьж байгаа тулдаа л төслөөс хасагдалгүй, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаагаа ярьсан билээ. Мөн "Aquaman" киноны найруулагч Жэймс Ван Инстаграмд Амбер Хөрдийг дагахаа больсон байна. Хөрдийг тус цувралд тоглуулахгүй байх шаардлагад 2.3 сая хүн гарын үсэг зураад байгаа билээ. Түүнчлэн “Aquaman” киноны найруулагч Жеймс Ган сүүлийн үед Амбер Хөрдтэй хамт зураг авалтын талбай дээр авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд байрлуулахаа больсныг үзэгчид анзаарчээ. Тэрбээр тус цувралын эхний ангид томоохон дүр бүтээж, гол дүрд тоглосон Жейсон Момоатай хамт киноны танилцуулах зурагт арч байсан юм.
Сэтгэгдэл үлдээх