Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын албаныхан тавдугаар сарын 20-ны өдрийн 06:00 цагт хүлээн авсан байна.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид таван км замыг туулан 06:06 цагт очиход автомашины задаргааны сэлбэгээр задалж байсан “Королла” загварын суудлын автомашин 3, “Пробокс” загварын суудлын автомашин 1 ширхэг тус тус шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ.
Сэтгэгдэл үлдээх