Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хэрэглэгч болон үйлчилгээ эрхлэгчдэд хандан зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн дагуу буюу хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд худалдаанд гаргаж буй бэлэгний орцод түргэн муудах, хадгалалтын нарийн горим шаарддаг хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй байх, гарал үүсэл нь тодорхой, хаяг шошгын мэдээлэл бүрэн тусгагдсан байх, хэрэглэгчийг хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар хүүхдийн бэлэг худалдан борлуулах үйлдэл гаргахгүй байх зэргийг мөрдөж ажиллаж байгаа эсэхэд ШӨХТГ-аас шалгалт хийж байгаа юм. “Номин”, “Наран молл”, “Гүүд прайс” зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд хийсэн шалгалтаар зөрчил дутагдал илрээгүй байна.
Шалгалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд хүүхдийн бэлэг худалдан борлуулж буй зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд хийгдэж байна. Хэрэглэгч та дээр дурдсан зөрчил илэрсэн тохиолдолд ШӨХТГ-ын 115 утсанд болон
https://afccp.gov.mn сайт,
https://www.facebook.com/afccpmongolia пэйж,
https://www.facebook.com/groups/391583442769715 групп,
[email protected] мэйл,
твиттерийн https://twitter.com/afccpmn цахим хаягт хандаж гомдол, мэдээлэл ирүүлж хамтарч ажиллана уу.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
Сэтгэгдэл үлдээх