Их Британийн Нууц тагнуулын алба Владимир Путинийг аль хэдийн нас барсан байж магадгүй гэж мэдэгджээ

   Их Британийн Нууц тагнуулын алба буюу MI6-ийн эх сурвалжууд Оросын удирдагч Владимир Путинийг аль хэдийн нас барсан байж магадгүй гэж мэдэгджээ. “Кремлийн ойр дотнын хүмүүс Засгийн эрхэнд үлдэхийн тулд түүний үхлийг нуун дарагдуулахыг эрмэлзэж байгаа тул түүнтэй адилхан хүнийг ашигласан байж магадгүй гэж “Daily Star” мэдээлжээ. 69 настай Владимир Путинийг цусны хорт хавдартай байж магадгүй талаар яриа сүүлийн үед гараад байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй Путиний дүрс бичлэгийг урьдчилж бичсэн байх магадлалтай гэж эх сурвалж мэдээлжээ. Тагнуулын албаны өөр нэг эх сурвалж “Путин маш хүнд өвчтэй бөгөөд нас барсан тохиолдолд хэдэн сар биш юмаа гэхэд долоо хоног нууцлах болно. Путин аль хэдийн нас барсан байх магадлал бий. Үүнийг мэдэх боломжгүй. Түүний ойр дотнын хүмүүсийн хувьд жинхэнэ айдас нь Путиний үхлийг зарласны дараа Кремльд эргэлт гарч, Оросын генералууд Украиныг орхих вий гэх болгоомжлол. Путиний үхэл тэднийг хүчгүй, эмзэг болгож орхих тул тэд Путинийг амьд байлгах нь чухал юм” гэжээ. 

Сэтгэгдэл үлдээх